Эх орноороо аялахдаа хөлийн мөрнөөс өөр мөр үлдээхгүй, фото зурагнаас өөр юм авахгүй аялж хэвшицгээе! Уриан дор нэгдсэн Компасс аяллын дэлгүүрт аялал, зугаалгаар явахад хэрэгтэй аяны майхан, ор, ширээ, сандал, өөрөө хийлэгддэг гудас, аяны хөнжил, грилл, хувцас, гутал гээд бүхий л хэрэгцээт зүйлс худалдаалагддаг билээ.
Гэр бүл, найз нөхдөөрөө аялж зугаалахад тохь тухтай майхан хамгийн чухал. Энэ удаад манай дэлгүүр аялагч та бүхэндээ энэ жил манайд шинээр ирсэн CompassBellTent майханг танилцуулж байна.
4 улирлын алинд ч хэрэглэж болох, зай багтаамж сайтай, бат бөх, барихад амархан, найр наадам, ургийн баяр, фестивал, ангийн аялал гэх мэт олон төрлийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой таны аяллын тав тухыг бүрэн хангах 3 төрлийн хэмжээтэй 3M, 4M, 5M/ майханг та сонгоорой.
Мөн ус, салхины хамгаалалттай, сайн чанарын материалтай, том, саруулхан цонхтой, газраас дээш өндөрт баригдах тул хортон шавжаас хол, борооны ус нэвтрэхгүй, барьж, хураахад тун хялбар, байраа сэлгэн, тойрон аялал хийхэд тун тохиромжтой 3-4 хүний багтаамжтай машины майхан мөн шинээр худалдаалагдаж байна.
Дашрамд дуулгахад манай тасаг 6 сарын 26, 27-ны өдрүүдэд, 2-хон өдөр 1 –р хороололлын Хархорин захын баруун хойно байрлах UB Vista төвийн урд задгай талбай дээр хямдралтай худалдааг зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр аяллын бүх хэрэгслүүд 30% хүртэлх хямдрах тул та боломжийг бүү алдаарай!
Гэр бүл, найз нөхдөөрөө цагийг зугаатай, дурсамжтай өнгөрүүлэх аяллын тань хамгийн дотны туслагч Компасс дэлгүүр байх болно.
Сэтгэгдэл үлдээх